Volkswagen компани автомашин эзэмшигчдэд 1,2 тэрбум долларын нөхөн төлбөр олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
АСТАНА./КАЗИНФОРМ/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани 88,5 мянган автомашин эзэмшигчдэд 1,2 тэрбум доллар төлөхөөр болжээ. Үүнийг пүрэв гарагт Сан-Франциско хотын тойргийн шүүгч Чарльз Брейер нотолсон байна.
Volkswagen компанийн 2009-2012 онуудад үйлдвэрлэсэн 3 л-ийн багтаамжтай дизель хөдөлгүүр бүхий автомашинуудын программ хангамжийн согог доголдлыг арилгах эсвэл эдгээр автомашины эздэд 7,8-аас 13,9 мянган долларын нөхөн төлбөрийг төлөх үүрэг авчээ. Мөн дараа дараагийн онуудад үйлдвэрлэсэн автомашинуудад ч хамаарч байгаа юм. Тэдгээр машины эзэд дээрх доголдлыг арилгах боломжгүй тохиолдолд 16,1 мянган долларын нөхөн төлбөр авах ажээ.
“Дээрх шийдвэр нь Volkswagen компанийн хууран мэхлэлтийн улмаас хохирсон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гэсэн эцсийн зорилгодоо хүрэх боломжийг бидэнд олголоо. Тус компани тогтоосон нормоос хэтрүүлэн байгаль орчин бохирдуулж байгаа автомашинуудаа засах эсвэл эргүүлэн татахаас өөр аргагүй” гэж автомашин эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлж буй өмгөөлөгч Элизабет Кабрейзерын мэдэгджээ.
Өнгөрсөн онд Volkswagen компани АНУ-ын экологийн норм зөрчсөнийхөө төлөө нийтдээ 15,3 тэрбум доллар төлөхийг зөвшөөрчээ. Тодруулбал, 10 тэрбумыг засварт эсвэл тус улсад борлуулсан 2 л-ийн багтаамжтай дизель хөдөлгүүр бүхий 475 мянган машиныг буцаан худалдаж авахад зарцуулах болжээ. Түүнчлэн тус концерн 2,7 тэрбум долларыг экологийн хохирол арилгахад, мөн 2 тэрбум долларыг байгаль орчныг бага бохирдуулдаг автомашин зохион бүтээхэд зарцуулах үүрэг хүлээсэн байна.
“Volkswagen” компани үйлдвэрлэж буй дизель хөдөлгүүртэй автомашинуудынхаа хаягдал хийд агуулагдах хорт бодисын хэмжээг бууруулж харуулдаг программ хангамж суулгасан нь илэрснээр дуулиан шуугиан дэгдсэн юм. Эдгээр автомашинууд цаасан дээр АНУ-д мөрддөг экологийн норм хэмжээнд бүрэн тохирч байгаа хэдий ч бодит байдал дээр эдгээр автомашинууд нь агаарын бохирдлын байж болох түвшнээс 30-40 дахин их утаа ялгаруулж байжээ. Эдгээр өгөгдлүүдийг хуурамчаар гаргасан явдал нь дэлхий даяар борлуулсан нийтдээ 11 сая хүртэл тооны автомашинд хамаарч байгаа ажээ.
Volkswagen концерныг бусад улс орнуудад ч гэсэн шүүхэд өгчээ.

О.Барс