“Бидний нэрийн хуудас” хөдөлгөөнд 130 гаруй хүүхэд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-09 23:00:14
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас Дэлхийн зөн Монголд олон улсын байгууллагатай хамтран хүүхэд бүрийг өөдрөг үзэлтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, нийгмийн оролцоот иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор “Бидний нэрийн хуудас” хөдөлгөөнийг хамтран жил бүрийн хичээлийн жилд өрнүүлж дүгнэдэг байна.
Тус хөдөлгөөнд Мөрөн сумын 5 сургуулийн 7 хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагын 130 гаруй хүүхдүүд оролцсоноос тэргүүн байрын алтан өргөмжлөл, 1 сая төгрөгийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулах эрхийн бичгийг Л.Мөнх-Орчлон багштай Титэм сургуулийн 9а ангийн “Цоглог” бүлэг гардан авлаа. Энэхүү арга хэмжээ нь "Миний паспорт" аяны аргачлалд суурилсан хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гол ажил болдог гэдгийг Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.
Б.Гантуяа 
Related news