Хэнтийнхэн нисэх загварын тэмцээний бүх төрөлд аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ жил Улаанбаатар хотноо “Нисэх загварын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн” хүүхдийн насны ангиллаар анх удаа зохион байгуулагдлаа. Тэмцээнд F1H буюу палнер, F1P буюу хугацаат нислэг, F1G буюу резинэн хөдөлгүүрт загварын төрлүүдээр аймаг, нийслэлийн 70 гаруй өсвөрийн тамирчид оролцож, авъяас чадлаа уралдууллаа. Хэнтий аймгаас Хэрлэн 1, 4 дүгээр сургууль, Тэмүүжин Цогцолбор сургууль, Өмнөдэлгэр сумын сургуулийн сурагчдын баг оролцсон байна.
F1H буюу палнерийн төрөлд Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч Өнөрбаяр, F1P буюу хугацаат нислэгийн төрөлд Хэрлэн 4 дүгээр сургуулийн сурагч Г.Хатансайхан, F1G буюу резинэн хөдөлгүүрт загвараар Тэмүүжин ЦС-ийн сурагч А.Мөнх-Ундрах нар тэргүүн байрыг эзэлж, төрөл тус бүрийн алтан медалийн эзэд болжээ.
Энэхүү спортоор хичээллэснээр хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаатай, өөртөө итгэлтэй, бие дааж суралцах чадвартай, амьдрах зөв хэвшилтэй, зөв хүн болж төлөвшихөд асар нөлөөтэй юм.
Хэнтий аймаг нисэх загвар, техник спортын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд 2015 онд Монгол Улсад нисэх загвар үүсч хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит УАШТ-ийг Чингис хааны өлгий нутагт амжилттай зохион байгуулж байсан юм. Энэхүү спортоор Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын бүтээлч багш, магистр Л.Эрийнтовч 1978 оноос хичээллэж эхэлжээ. Тэрбээр багшийн мэргэжлийг эзэмшин төрсөн нутагтаа ирээд сурагчид, насанд хүрэгчдэд зааж сурган, олон улс, улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцуулсаар явна.
Монгол Улсад 1965 оноос Нисэх загварын спорт хөгжиж эхэлсэн түүхтэй бөгөөд 1980 онд Нисэх загварын спортын тэмцээний дүрэм, цол зэргийн нэгдсэн ангиллыг баталснаар Монголын спортын төрөлд албан ёсоор орсон байна. Нисэх загварын спортын нислэгийн талбайн эргэн тойрон 5 км газарт ямар нэгэн бартаа саад байх ёсгүй бөгөөд унаган байгалиараа байгаа манай орон хамгийн өндөр чансаатай, хамгийн боломжтой талбайтай улсуудын нэгдүгээрт ордог аж.
Ази тивд анх удаа 2015 онд Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж, 36 орны 300-аад тамирчин оролцож байжээ. Тэмцээний Резинэн хөдөлгүүрт F1B ангиллын тэмцээнд Монгол Улсын Шигшээ багийн тамирчин, ОУХМастер Мижиддоржийн Гонгор түрүүлж, Монгол Улс агаарын спортын түүхэнд анх удаа Дэлхийн аваргатай болсон байна.

Д.Одонтунгалаг