Сэтгүүлчдэд гэрэл зургийн сургалт явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-08 17:44:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/  “Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоо”-ны Дархан салбар "Нарыг хайрла" НҮТББ-аас эрхлэн "Фото сэтгүүлзүй" сэдвээр сургалт зохион байгуулж тус аймагт ажиллаж байгаа төв, орон нутгийн хэвлэл мэдээлэл, сайтуудын сэтгүүлч, гэрэл зурагчид 20 гаруй хүн оролцов.
Мөн сургалтад МГЗНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, Монголын баримтат гэрэл зургийн мастер “Ц.Батзориг сан”-гийн удирдах зөвлөлийн гишүүн "Гамма" фото агентлагийн захирал СГЗ С.Цацралт нар ирж "Гэрэл зургийн сэтгүүлзүйн орчин үеийн төрөл, жанр", "Гэрэл зургийн аппарат болон түүний дагалдах хэрэгслийн хэрэглээ" зэрэг сэдвээр хичээл заалаа.
МГЗНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар: “Манай холбооны салбарууд бүх аймгуудад ажилладаг. Тэдгээрээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг салбарууд гэвэл Дорнод болон Дархан-Уул аймгийн салбарууд юм. Энэ удаагийн сургалтын Дарханы салбар өөрөө санаачилж бүх зардлыг гаргаж хийж байгаа нь тус салбар идэвх санаачлагатай ажиллаж байгаагийн гэрч. Бид ийм сургалтын Улаанбаатарт ч зохион байгуулж байсангүй. Ийм том ажлыг санаачилж анханы түүчээ болж байгаад Дарханы гэрэл зургийн ”Нарыг хайрла” НҮТББ-ын тэргүүн Г.Анхбаяртаа талархаж байна” гэв.
                                                                                                                                                   Б.Норовсамбуу
Related news