Шингэрүүлсэн хийн хэрэглээний аюулгүй байдалд суралцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас эрхлэн тус аймагт ажиллаж байгаа хийн түлшний “Дашваанжил” ХХК болон “Авто тээврийн Үндэсний төв”-ийн Дархан салбартай хамтарч “Шингэрүүлсэн шатдаг хийн хөдөлгүүр бүхий автомашины хийн баллонд тавигдах шаардлага, анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгуулж явуулав. Сургалтад долоон байгууллагын шингэрүүлсэн шатдаг хийн хөдөлгүүр бүхий авто машин эзэмшигч 63 жолооч оролцлоо. Сургалтаар “Авто тээврийн хэрэгслийн ШШХ-н стандарт”, “Автомашины хийн баллонд тавигдах шаардлага, анхаарах асуудал”, “Тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлага”, “Шингэрүүлсэн шатдаг хийн хөдөлгүүр бүхий автомашинд тавигдах шаардлага, засвар үйлчилгээ” зэрэг сэдвээр хичээл зааж автомашин эзэмшигч жолооч нартай санал солилцож сонирхсон асуултад хариулт өгөв. “Дашваанжил” ХХК-аас сургалтад идэвхтэй оролцсон жолооч нараас сонгож шингэрүүлсэн шатдаг хийн хөдөлгүүр бүхий 10 автомашинд компьютер оношлогоог үнэгүй хийж үйлчиллээ.
Б.Норовсамбуу