Дархан-Уул аймгийн төсөвт тодотгол хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 7 дугаар хуралдаан болж 2017 оны төсөвт тодотгол хийв. Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга Ч.Чүлтэмбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ: “Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд бид орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж үр ашигтай ажиллах, төрийн үйл ажилд иргэдийн санал санаачилга, оролцоог нэмэгдүүлж тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь эрхэм зорилт. Өнөөдрийн хуралдаанаар аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцүүлж Төлөөлөгчдийнхээ саналыг тусгаж тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ” хэмээн онцлоод аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 6 дахь удаагийн Хуралдаанаас хойш Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол болон хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцууллаа.
Дараа нь аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай илтгэлээ. Тэрбээр: “2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 102.9 сая төгрөгөөр нэмэгдэж орон нутгийн төсвийн суурь зарлага 2.6 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 173.1 сая төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлэг 38.2 сая төгрөгөөр тус тус буурсан. Тиймээс улсын төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагыг үндэслэж аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн” гэв.
Хуралдаанд аймгийн 2017 оны төсвийн тодотголд аймгийн Аудитын газраас өгөх саналыг Аудитын газрын дарга Ч.Чүлтэмбат, аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны санал дүгнэлтийг тус хорооны дарга Б.Жавхлан нар тус тус танилцууллаа. Хуралдаан 2017 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 21,595.5 сая төгрөг, зарлагыг 20,401.7 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 408.1 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1,081.4 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 594.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 1,595.1 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33,076.7 сая төгрөгөөр тус тус тогтоож баталлаа.

Б.Норовсамбуу