Мал төллөлт 67 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Энэ хавар Дундговь аймгийн малчид 1 сая 312 мянга 200 гаруй эх малаас төл хүлээн авна. Энэ долоо хоногийн сүүлийн байдлаар 915 мянга 370 гаруй эх мал төллөж, малчид 964 мянга 840 гаруй төл шинээр хүлээн авсан байна. Мал төллөлт 67.9, төл бойжилт 99 хувьтай байгааг ХХАА-н газраас мэдээллээ.
15 сумын ихэнхэд нь мал төллөлт 70- аас дээш хувьтай, хамгийн их буюу 94.1 хувьтай байгаа нь Сайхан- Овоо, хамгийн бага буюу 53. 6 хувьтай нь Цагаандэлгэр сум байна. Сайнцагаан, Адаацаг, Сайхан-Овоо, Гурвансайхан сум төлийн хорогдолтой гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Т. Отгонтуяа