Хөвсгөлд 98000 толгой мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас ихтэй өвөлжилт хүнд байсан тул хаврын сар гарснаас хойш малын хорогдол эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 98000 толгой мал хорогджээ. Малын хорогдол хамгийн их байгаа сум бол Цэцэрлэг юм.
Тус сумын хэмжээнд 31,5 мянган толгой мал хорогдсон бол Бүрэнтогтох, Галт зэрэг сумдад 10 орчим мянган толгой мал хорогджээ. Тус аймгийн Засаг даргын захирамжаар малчдад туслах хандивын аяныг өрнүүлсэн бөгөөд аянаар 1 сая 400 мянган төгрөг бэлнээр цугларч бусад нь малчдад хэрэгтэй лаа шүдэнз нэмнээ зэрэг ахуйн хэрэгцээт зүйл цугларсан байна. Харин аймгйин хэмжээнд 1,9 сая толгой мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 50 хувь нь төллөсөн, төл бойжилт 95 хувьтай байгаа аж.

Б.Гантуяа