Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Монгол Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөлгч Су Нюунт У ажлын айлчлал хийв. Энэ үеэр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах саналуудын талаар санал бодлоо аймгийн Засаг даргатай солилцов. Мөн эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг Хатгал тосгонд хэрэгжүүлэхээр болов.
Төслийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амд хүрч үйлчлэх, Хатгал тосгоны эрүүл мэндийн төвд шаардлагтай зөөврийн ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт олон олон тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаарх сургалтуудыг зохион байгуулж ажиллах ажээ.

Б.Гантуяа