Ууган сургуулийн төгсөгчдийн нэрэмжит тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ /Дархан хотын ууган сургууль болох Нэгдүгээр сургуулийн “Төгсөгчдийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн” дөрөв дэх жилдээ болж өндөрлөв. Энэ удаа тус сургуулийг 1998-2016 оны төгсөгчид оролцож нийт эрэгтэй 11 баг, эмэгтэй 7 баг өрсөлдсөнөөс 2008 оны төгсөлтийн эрэгтэй, эмэгтэй баг тэргүүллээ.
Мөн шилдэг эрэгтэй тоглогчоор 1998 оны төгсөгч Ж.Ганбат, шилдэг эмэгтэй тоглогчоор мөн оны төгсөгч Ж.Ариунцэцэг нар шалгарав. Тус сургуулиас урлаг, спортын шилдгүүд төрөн гарч, Дарханы нэрийг улсад төдийгүй тив, дэлхийд гаргасан Кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар юм.
Дархан хотын ууган сургууль сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон, хөл бөмбөг, хүндийн өргөлт, үндэсний бөх, жудо, чөлөөт бөх зэрэг спортын секцэд сурагчдыг хамруулснаар аймаг, улсын төдийгүй олон улсын чанартай тэмцээнд жил дараалан эхний байруудыг эзэлж иржээ.

Б.Норовсамбуу