“Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” олимпиад өндөрлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” сэдэвт англи хэл, математикийн олимпиад хоёр хоног үргэлжилж дүнгээ гаргав. Олимпиадыг тус аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг” дэд хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит болгон зохион байгуулж явууллаа.
Олимпиадад тус аймгийн ерөнхий боловсролын 20 гаруй сургуулийн төгсөх ангийн 241, үүнээс математикаар 134, англи хэлээр 107 сурагч оролцжээ. Өмнө нь 2015 онд БНСУ-ын Инчон хотноо 157 орны Боловсролын сайд нар оролцсон “Тогтвортой боловсрол -2030” дэлхийн чуулганаар боловсролын чиг хандлагыг тогтоосон. Тодруулбал, бүх шатны боловсролын байгууллага чанартай боловсрол эзэмшүүлэх, багшийг мэргэжлийн өндөр ур чадвартай болгох асуудлыг хөндсөн байдаг. Энэ удаагийн Англи хэлний олимпиадад “Дархан Эмпати” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Дуламханд тэргүүн байр, 19 дүгээр сургуулийн сурагч Г.Хүслэн, “Дархан Эмпати” сургуулийн сурагч Г.Мэндбаатар нар дэд байр, 19 дүгээр сургуулийн сурагч Ч.Зулсар, Б.Төгсцогт, “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12-7 ангийн сурагч А.Энхчимэг нар удаах байр эзлэв. Математикийн олимпиадад “Монгол Оюу” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Энхбаяр тэргүүн байр, “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12-7 ангийн сурагч Р.Дарханбаяр, 15 дугаар сургуулийн 12а ангийн сурагч М.Батбаяр нар дэд байр, “Оюуны ирээдүй”-гийн 12-6 ангийн сурагч М.Мөнхбаясгалан, “Монгол Оюу” сургуулийн А.Дөлгөөн, Х.Нандин-Эрдэнэ нар гуравт шалгарлаа.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан аймгийн удирдлагууд болон БСУГ-тай хамтарч “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” аймгийн ерөнхий боловсролын 1024 багшийг хамруулсан “Багшийн хөгжил” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Б.Норовсамбуу