“MTV EMA”-ыг Жастин Бибер эзэгнэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-10-26 16:53:27

МИЛАН. /ВВС/. Миланд болсон “MTV EMA”-ээс Канадын залуу дуучин Жастин Бибер таван шагнал хүртэж, үдшийн эзэн болов.

Дуучин, дуу зохиогч Эд Ширан  ням гарагт болсон уг ёслолын арга хэмжээг хөтөлж, “шилдэг амьд үзүүлбэр”-ийг гэртээ авч харьсан байна.

“Шилдэг эрэгтэй дуучин”-ы шагналаа гардан авахдаа, “Их хугацаа өнгөрчээ. Өөрийн дуу хөгжмөөр танигдах нь үнэхээр сайхан мэдрэмж шүү” хэмээн Бибер хэлжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд согтуугаар машин жолоодсон, хөршийнхөө хашаа руу өндөг шидсэн зэрэг хэд хэдэн хэргээр шүүхийн хаалга татсан юм.

 Ингээд хэн хэн ямар төрөлд шалгарсныг толилуулъя:

Шилдэг дуу - Тейлор Свифт, Кендрик Ламар : Bad Blood
Шилдэг поп уран бүтээлч - One Direction
Шилдээг эмэгтэй дуучин - Рианна
Шилдэг эрэгтэй дуучин - Жастин Бибер
Шилдэг амьд тоглолт - Эд Ширан
Шилдэг клип - Macklemore & Райан Льюис: Downtown
Шилдэг рок уран бүтээлч - Coldplay
Шилдэг алтернатив уран бүтээлч - Лана Дел Реи
Шилдэг хип хоп уран бүтээлч - Ники Минаж
Шинээр түрэн гарч ирж буй уран бүтээлч - Шон Мендес
Шилдэг хамтарсан уран бүтээл - Жастин Бибер, Скриллекс, Дипло: Where Are You Now?
Шилдэг төрх - Жастин Бибер
Шилдэг шүтэн бишрэгчид - Жастин Бибер
Шилдэг дэлхийн тайз - Эд Ширан V Festival, Hylands Park, 2014, Их Британи
Дэлхийн үзэгдэл: Хойд Америк - Жастин Бибер
Дэлхийн үзэгдэл: Австрали, Шинэ Зеланд - 5 Seconds of Summer
Дэлхийн үзэгдэл: Латин Америк - Anitta
Дэлхийн үзэгдэл: Европ - Marco Mengoni
Дэлхийн үзэгдэл: Африк/Энэтхэг - Diamond Platnumz
Дэлхийн үзэгдэл: Ази- Jane Zhang

Х.Аминаа

 

Related news