Хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас эрхлэн аймгийн Онцгой байдлын газар, Дархан сумын 16 дугаар багийн Ахмадын зөвлөл, “Дарханы Оюутны холбоо”, “Залуу ээжүүд клуб”, “Х Масс продакшн” зэрэг төрийн болон төрийн бус 17 байгууллагатай хамтарч ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол болов.
Аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан: “Манайх 2017 онд аймгийнхаа төрийн болон ТББ хорь гаруй байгууллагатай хамтарч ажиллана. Үүнээс бид арван байгууллагатай нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах, залуучуудын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах юм. Энэ ажил нь гэр бүл, хүүхэд, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлж хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлж үр дүнд суурилсан харилцааг бий болгох зорилгоор санамж бичиг байгуулж байна” гэлээ.
Б.НоровсамбууАймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан: “Манайх 2017 онд аймгийнхаа төрийн болон ТББ хорь гаруй байгууллагатай хамтарч ажиллана. Үүнээс бид арван байгууллагатай нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах, залуучуудын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах юм. Энэ ажил нь гэр бүл, хүүхэд, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлж хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлж үр дүнд суурилсан харилцааг бий болгох зорилгоор санамж бичиг байгуулж байна” гэлээ.