“Дугуйн баяр” уламжлалт уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-30 21:01:08
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Нийтийн биеийн тамир спортыг бүх нийтийн хүртээл болгох ажлыг Дархан хотод 36 дахь жилдээ үргэлжлүүлж байна. “Дугуйн баяр” уламжлалт ажлыг ирэх долоо хоногт явуулахаар болжээ.
Тус дугуйн баярын хүрээнд аймгийн хэмжээнд 12 насны ангилалд 19 зайн төрөлд явуулах бөгөөд шинэ Дарханы  “Дархан зочид буудал” болон “Телевизийн толгой” хооронд шинээр байгуулагдсан тусгаарлах зурвас бүхий авто машины замд явуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн талаар аймгийн Дугуйн холбооны тэргүүн спортын мастер н.Тогмид сэтгүүлчдэд мэдээллээ.
                                                                                                                                                  Б.Норовсамбуу
 

Related news