“Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуй-2017” аяны хаалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Олон улсын хөдөлмөрийн байгууллага” 2003 оноос эхэлж жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгож олон улсын хэмжээнд тэмдэглэж ирсэн. Уг өдрийг угтаж улсын хэмжээнд сарын аян зарлаж аймаг тус бүр олон талт ажлыг хийжээ.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас улсын хэмжээнд өрнүүлсэн сарын аяныхаа хаалтыг Дархан-Уул аймагт хийлээ. Дархан хотын төв дундах “Дархан-50 цогцолбор”-т болсон аяны хаалтын өдөрлөгт тус яамны дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй яамны төлөөлөл, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Б.Цасчихэр нар оролцлоо. Уг аяныг угтаж үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, харилцан туршлага судлаж энэ чиглэлээр үзүүлэх сургуулилт хийх зэргээр 50 гаруй аж ахуй нэгж байгууллагатай хамтарч сарын аяныг явуулжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг амжилттай хэрэгжүүлж байгаа “ДДЦС” ТӨХК, “Дархан- Ус суваг” ТӨХК, “ДСЦТС” ХК, Уул уурхайн Политехникийн коллеж, аймгийн Үйлдвэрчний эвлэл, Улаан Загалмайн хороонд талархал гардууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж дүрэм журам стандартын хүрээнд 20-н байгууллагын 20-н ажилтны дунд “АХА” тэмцээнийг явуулсан байна. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас амь насаа алдсан ажилтнуудын дурсгалыг хүндэтгэж хотын төв замаар “Хүндэтгэлийн жагсаал” хийж “Хараагийн Дарь Эхийн Гэцог Даржаалан хийд”-эд зул өргөж ерөөл хурснаар энэ өдрийн хаалтын арга хэмжээ өндөрлөв.
Б.НоровсамбууХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас улсын хэмжээнд өрнүүлсэн сарын аяныхаа хаалтыг Дархан-Уул аймагт хийлээ. Дархан хотын төв дундах “Дархан-50 цогцолбор”-т болсон аяны хаалтын өдөрлөгт тус яамны дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй яамны төлөөлөл, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Б.Цасчихэр нар оролцлоо. Уг аяныг угтаж үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, харилцан туршлага судлаж энэ чиглэлээр үзүүлэх сургуулилт хийх зэргээр 50 гаруй аж ахуй нэгж байгууллагатай хамтарч сарын аяныг явуулжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг амжилттай хэрэгжүүлж байгаа “ДДЦС” ТӨХК, “Дархан- Ус суваг” ТӨХК, “ДСЦТС” ХК, Уул уурхайн Политехникийн коллеж, аймгийн Үйлдвэрчний эвлэл, Улаан Загалмайн хороонд талархал гардууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж дүрэм журам стандартын хүрээнд 20-н байгууллагын 20-н ажилтны дунд “АХА” тэмцээнийг явуулсан байна. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас амь насаа алдсан ажилтнуудын дурсгалыг хүндэтгэж хотын төв замаар “Хүндэтгэлийн жагсаал” хийж “Хараагийн Дарь Эхийн Гэцог Даржаалан хийд”-эд зул өргөж ерөөл хурснаар энэ өдрийн хаалтын арга хэмжээ өндөрлөв.