Профессор, багш нарын чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-30 20:55:13
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын нэрэмжит “Профессор, багш нарын эрдмийн чуулган-2017” онол практикийн бага хурал ШУТИС-ийн Дархан хот дахь Дархан Техникийн сургуульд болов. “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилтын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний бага хурал болж судлаачид 15 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудаас харилцан суралцаж туршлага солилцож профессер, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын өнөөгийн байдалд үнэлгээ өгч эрдэм шинжилгээний ажлын чадавхийг дээшлүүлэн шийдэл хайж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилго тавьжээ. Энэхүү онол практикийн бага хурлын эхний шат сургууль тус бүр дээрээ явагдаж шалгарсан 15-н илтгэл хоёр дахь шатны шалгаруулалтад орсон нь энэ юм.
Эндээс шалгарсан илтгэлүүдийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлж шаардлагатай үйлдвэрлэгчдэд бүтээл болгон хүргэж инноваци болгон хувиргах давуу талтай гэж аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат ярилаа.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу      
Related news