Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ховд аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Хуралд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ирж оролцлоо. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хувьд Ардчилсан намын даргаар сонгогдоод Ховд аймагт анх удаагаа ажиллаж байгаа юм. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, “Ховдын хөгжлийн төлөө” сангийн тэргүүн Ш.Адьшаа нар хүрэлцэн ирсэн байна.
Тус Ардчилсан намын өртгөтгөсөн хуралдаан намын хорооны болон орон нутгаас сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах, сумдын намын хорооны дарга нарт тамга тэмдгийг нь гардуулж өглөө. Хуралд Ардчилсан намын нийт 185 гишүүн оролцсон байна.
Мөн намын ажилтнууддаа Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх, оролцох талаар аргазүйн зөвлөмж чиглэлийг өгч ажиллав.

А.Бямбасүрэн