ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 32 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Төрийн албаны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалтад Ховд аймгаас 80 иргэн оролцжээ.
Үүнээс 32 иргэн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлсэн байна.
Шалгалтыг энэ сарын 12-нд таван ээлжээр зохион байгуулахад Ховд аймгийн ЗДТГ, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл зэрэг байгууллагын төлөөллүүд хамтран ажиллалаа.
Тус шалгалт нь төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.
Өмнөх буюу 2025 оны 1-3 дугаар улиралд зохион байгуулсан төрийн албаны eрөнхий шалгалтад 352 иргэн оролцсоноос 129 иргэн тэнцэж байжээ.
Шалгалтад тэнцсэн иргэдэд төрийн албанд орох, цаашид төрийн жинхэнэ албан хаагч болох, дэвшин ажиллах боломж бүрддэг.
Ulaanbaatar