“Архивч-2017″ ажил мэргэжлийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-25 09:50:36
Ховд./МОНЦАМЭ/. Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд “Архивч-2017″ ажил мэргэжлийн уралдаан, спорт, урлагийн наадмын Баруун бүсийн шалгаруулалт Ховд аймагт боллоо.
"Архивч-2017" баруун бүсийн шалгаруулалтанд Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгуудын архив, бичиг хэргийн ажилчид оролцож, ажил мэргэжлийн уралдаан, урлаг, спортын тэмцээнээр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөв.
Дээрх үйл ажиллагааны нээлт өнөөдөр аймгийн ХДТ-т боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд оролцож, баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
 
А.Бямбасүрэн
Related news