Баруун бүс нутагт хувийн хэвшлийг дэмжих зөвлөлгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймагт «Баруун бүс нутагт хувийн хэвшлийг дэмжих нь» сэдэвт бүсийн хоёр дугаар зөвлөлгөөн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн хөгжлийн банк, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулав.
Уг зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн,• ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатар,Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны Сайдын зөвлөх Д.Гансүх /Ph.D/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг, • Азийн хөгжлийн банкны баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжих төслийн ахлагч ба зөвлөх Крис Ландон-лейн,Ховд,Увс,Завхан,Говьалтай аймгийн засаг дарга нар оролцсон байна.
Зөвлөлгөөний үеэр Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Засаг дарга нар илтгэл тавьж, бүс нутгийн хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага, ажлын уялдааг сайжруулах талаар хэлэлцүүлэг хийж аймаг тус бүр өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны Сайдын зөвлөх Д.Гансүх /Ph.D/, Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Монгол Улсын Зөвлөх Архитектур С.Намжилмаа, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хүнсний үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Хишигжаргал, Хөдөө аж ахуй, Азийн хөгжлийн банкны хөдөөгийн хөгжил төслийн захирал Ж.Түвшинсанаа нар өөр өөрсдийн хариуцсан салбар чиглэлээр илтгэл тавьсан юм.
Уг зөвлөлгөөнөөс аймаг тус хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулж бүс нутгийн уялдаа холбоог сайжуулан цаашид хамтран ажиллахаар боллоо.
Тус зөвлөлгөөн дараагийн удаа Увс аймагт зохион байгуулагдах боллоо.

А.Бямбасүрэн