Идэр суманд орон гэргүй хүн айлын гэрт шатаж нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Идэр сумд нэгэн иргэн гэрт шатаж нас барсан харамсалтай мэдээг дуулгаж байна.
Тодруулбал энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд айл шатсан дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу хэргийн газарт холбогдох албаныхан очиход хүний шатсан цогцос олджээ. Цогцос нь Идэр сумын иргэн 46 настай Б гэгч эрэгтэйнх байсан байна. Тэрээр айлын гэрт шатаж, угаартаж амь насаа алдсан байдалтай олджээ.
Иргэн Б нь тус суманд амьдардаг. Өөрийн гэсэн орон гэргүй, архи уудаг, хулгай хийдэг хамаатан садангүй, айлаар хэсч гол зогоодог эзэнгүй айлын гэр, хашаанд хоног төөрүүлдэг байсан аж. Талийгаачийн шатсан гэрийн эзэд өнгөрсөн өвөл буюу сүүлийн долоон сар эзгүй байж таарчээ. Талийгаач тус айлын тооноор нь орсон байсан. Амиа егүүтгэсэн үү, санамсар болгоомжгүйгээс гал алдсан уу гэх таамаг байгаа бөгөөд мөрдөн шалгах ажил хийгдэж байна.

Б.Мягмарсүрэн
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days