“Аюулгүйн дүрмийг ажлын байранд мөрдөцгөөе” аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-09 21:41:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат болон албаны бусад төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Үйлдвэрлэлийн тослоор амь насаа алдагсдыг хүндэх олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэнтэй холбогдуулж уг хэвлэлийн хурлыг зарлажээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: ““2003 онд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэр гаргасан. 2012 оноос эхлэн Монгол Улс уг өдрийг тэмдэглэж байна. Манай аймаг энэ жил “Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриатайгаар сарын аяныг долоо хоногийн өмнө эхлүүлсэни бол энэ сарын 28-нд үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна” гэв.

                                                                                                               Б.Норовсамбуу

Related news