"Лалын улс"-ын эсрэг агаарын цохилт өгөх үеэр 229 иргэн амь үрэгдсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-03 15:15:54

ВАШИНГТОН./Reuters/. АНУ тэргүүтэй эвслийн хүчнийхэн хоёр жил хагасын өмнөөс Ирак болон Сирид “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулж эхэлснээс хойш агаарын цохилтод наад зах нь 229 иргэн өртсөн амиа алдсан тухай АНУ-ын армийн командлал мэдэгдлээ.

Эвслийн хүчнийхний агаарын цохилтод “санамсаргүйгээр” өртөн амиа алдсан хүмүүсийн талаарх мэдээллийг АНУ-ын Төв командлал өчигдөр гаргажээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Иракийн Мосул хотод агаарын цохилт өгсний улмаас хүмүүс амь үрэгдсэн нь тогтоогдвол эвслийн цэргийн агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Гуравдугаар сард Мосулд агаарын цохилт өгсөн газарт барилга нурсны улмаас 130 гаруй хүн амиа алдсан юм.

Тус эвслийн мэдэгдэж байгаагаас хавьгүй олон хүн агаарын цохилтод өртөн амиа алдсан гэж шүүмжлэгчид үзэж байна. “Airwars” байгууллагын мэдэгдсэнээр, наад зах нь 2831 хүн эвслийн агаарын цохилтод өртөн амь үрэгджээ.

Г.Доржханд






 

Related news