Пакистаны нэгэн сүмд 20 хүний амийг хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАРАЧИ. /Anadolu/. Пакистан дахь нэгэн сүмийн манаач эр сүсэгтнүүдэд архи өгч согтоосныхоо дараа 20 гаруй хүнийг хороож, 3 хүнийг шархдуулжээ.
Энэ зэрлэг балмад хэрэг Пенжаб мужийн төв Лахор хотоос 190 км-ийн зайд орших Саргода дүүргийн нэгэн бөглүү тосгонд болсон байна. Манаач 20 сүсэгтэнд согтууруулах ундаа өгөөд, дараа нь бусад гурван хүний хамтаар сүсэгтнүүдийг бороохой болон хутгаар хөнөөсөн байна.
Саргода дүүргийн дэд дарга Лиаквот Чатта сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа, уг аймшигт хэрэг бямба гарагийн шөнө болсон бөгөөд амьд үлдсэн хүмүүс цагдаад дуудлага өгсөн гэжээ.
Хэрэг гарсан газарт цагдаа нар тэр даруй очсон байна.
Амиа алдсан 20 хүний 16 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байжээ. Уг хэрэгт буруутгагдаж буй дөрвөн хүн тэдний дотор төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан манаачийг баривчилсан байна.
Гол буруутан гэгдэж буй манаачаар ажилладаг эр сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан бөгөөд цагдаад мэдүүлэг өгөхдөө, сүсэгтнүүд өөрийг нь хордуулж алахаар хуйвалдаж байсан учир амиа хамгаалахын тулд тэднийг хөнөөсөн гэжээ.
Х.Сарнай