Шинжаанд урт сахал тавьж, гивлүүр зүүхийг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-01 09:12:59

ӨРӨМЧ. /ВВС/. Хятад улс лалын хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх кампанит ажлын хүрээнд Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронд /ӨЗО/ “хэвийн бус” урт сахал ургуулах болон олон нийтийн газарт гивлүүртэй явахыг хориглолоо.

Шинжаан бол уйгурчуудын өлгий нутаг юм. Шинжаанчуудын хэлснээр, Хятадын эрх баригчид  тэднийг хавчин гадуурхсаар байна.

Сүүлийн жилүүдэд тус ӨЗО-нд цуст мөргөлдөөн, халдлага нэг бус удаа болсон билээ.

Халдлагыг лалын босогчид, хэт давруу үзэлтнүүд үйлдсэн гэж Хятад улсын эрх баригчид үзэж байгаа юм.

Харин хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагуудын үзэж буйгаар, хавчин гадуурхсан бодлогууд хэрэгжүүлж байгаагийн улмаас Шинжааны байдал тогтворгүй болсоор байгаа бөгөөд хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх дээрх шинэ арга хэмжээ нь илүү олон уйгурчууд хэт давруу үзэлд автахад хүргэж болзошгүй.

Г.Доржханд

Related news