Цэргийн орон сууцыг түргэлэхийг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-22 11:16:36

Цэргийн албан хаагчдын орон сууцны барилгын явцтай БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан танилцлаа.

Барилгын гүйцэтгэгч компани санхүүгийн хүндрэлд орсон ч  Зэвсэгт хүчний дөрвөн ангитай хамтран 300 айлын  орон сууцыг түргэтгэх хэрэгтэй, бүхий л хүчин чадлаа дайчлан 11 дүгээр сарын 29-ний өдөр гэхэд ашиглалтад өгөхийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан шаардав.

Төвийн дулааны шугамд холбогдоогүй, дэргэдээ уурын зуухаар галлан халаалт дулаанаа шийдвэрлэх асуудлыг ЗХЖШ-ын даргатай зөвшилцсөн гэдгээ мэдэгдэв. Барилгын цэргийн 339, 338, 017 дугаар ангийн байлдагчид  300 айлын орон сууцны барилгыг ирэх сард оршин суугчдад нь хүлээлгэн өгөхөөр шаргуу хөдөлмөрлөж байна. Үүний дараа албаныхан "Монгол цэргийн музей"-н үйл ажиллагаатай танилцлаа.

Ж.Батсайхан

Related news