Бямба гарагт бүх нийтээр хог цэвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх захирамж гарган, энэ сарын 25 буюу ирэх бямба гарагт бүх нийтээр хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар болов.
Энэ өдөр Мөрөн сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, оршин сууж буй бүх иргэд, өөрийн эзэмшил, оршин сууж байгаа, ашиглалтанд байгаа орчныхоо 50 метр хүртэлх газрын хогийг цэвэрлэнэ.
Урин дулааны цагт Хөвсгөл нуурыг зорьсон гадаад, дотоодын жуулчид Мөрөн хотоор дайран өнгөрдөг учраас орчин тойрныг цэвэрлэн эрүүл орчинд аялагчдаа угтах, урин дулааны цагт аливаа халдарт өвчин гарах эрсдэл нэмэгддэг учраас сэргийлэх зорилгоор жил бүрийн хавар бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулдаг байна.
Мөн сар бүрийн сүүлийн 7 хоногийн баасан гарагт орчин тойрноо цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулж байхыг тус захирамжинд тусгаж өгчээ.
Б.Гантуяа