Онцгой байдлын ажилтнууд орон сууцанд орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОБЕГ-ын хэрэгжүүлж буй “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газар “Орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Эхний ээлжийн 16 айлын орон сууцны барилгыг ашиглалтад хүлээн авч, албан хаагчдад түлхүүрийг нь гардууллаа.Орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Баганат Ховд” ХХК ажилласан бөгөөд орон сууцны 1м2 –ын үнийг 850 мянган төгрөг байхаар тооцжээ. Албан хаагчид Төрийн банк, ХААН банктай хамтран 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах юм.
Ж.Батсайхан
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
5 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
6 hours