Завханд малын хорогдол түрүү жилээс бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-20 16:11:21

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт гуравдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 8,3 мянган мал хорогджээ.

Энэ жил хорогдсон малын тоо өнгөрсөн оны мөн үеэс 5.7 дахин буюу 39.5 мянган толгойгоор буурсан байна. Бруцеллёзийн вакцинжуулалтын дархлаа шалгах ажлын хүрээнд 40 өрхийн төл малаас нийт 1080 дээжийг авч роз бенгалын аргаар шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүнд төл малын 65 хувьд нь дархлаа тогтсон байна. Харин Дөрвөлжин, Эрдэнэхайрхан суманд тус бүр 200 толгой Сартуул үүлдрийн эм хонь, Буурал омгийн эм ямааг тусгайлан суурилж, шилмэл хээлтүүлэгчээр хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулжээ. Аймгийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1262,0 сая мал хамрагдахаас 1100,0 мянган мал хамрагджээ. Харин паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд нэг сая мал хамрагдахаас 817.2 мянган мал хамрагдсан байна.

Б.Мягмарсүрэн

Related news