Гранд мед эмнэлэг нуруу, үений эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гранд мед эмнэлгийн Нуруу нугас, Үений тасгийн эмч нар нуруу өвдөлтийн үед хийдэг тариа эмчилгээг сарын хугацаанд буюу энэ сарын 13-наас ирэх сарын 13-ныг хүртэл эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
Мөн хөдөө орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчлэх юм. Нуруу болон Үений эмчилгээ хийлгэхээр ирж буй иргэд Цусны ерөнхий шинжилгээ, Коагулограмм, CRP, RP, ASO, нурууны тариа эмчилгээнд MRI шинжилгээний зураг /өмнө нь авхуулсан зураг байж болно/, үений тариа эмчилгээнд MRI болон ренген шинжилгээний зураг авхуулсан байх шаардлагатай.
Шинжилгээг харьяа дүүргийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгт өгч болохоос гадна тус эмнэлэгт авч байгаа бөгөөд 7700-0066 утсаар цаг авч үйлчлүүлэх аж.
Ж.Болор