Тавдугаар сард бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-03-11 13:25:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас ирэх тавдугаар сард бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна.

Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал номыг хийлгэдэг уламжлалтай. Энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг байна.

Тиймээс нийслэлийн Байгаль орчны газраас хотын орчмын ногоон бүсэд бүх нийтийн цэвэрлэгээг явуулахаар шийдвэрлэсэн аж.

Түүнчлэн ногоон худалдан авалт нь эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог тул иргэдийг гялгар уутны хэрэглээгээ хязгаарлаж, даавуун тор хэрэглэж хэвшихийг уриалж эхэлжээ.

Б.Туул

Related news