Солонгосоос мөнгө гуйвуулах нэрийдлээр иргэдийг залилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-21 10:59:04

БНСУ-д Монголчуудын мөнгийг гуйвуулахдаа залилсан этгээдийг  УМБГ-аас шалгаж байна.

Монгол Улсын иргэн Э нь Сөүл хотын “Монгол Таун”-д “Капитрон” банктай хамтран “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулан солонгост ажиллаж байсан монголчуудын нэр дээр хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийх нэрийдлээр  онц их хэмжээний хохирол учруулжээ. 

Одоогоор 20-иод  хүн хохирогчоор тогтоогдон байцаалт өгч байна. Тэдэнд учирсан хохирол урьдчилсан байдлаар 80 сая төгрөгт хүрчээ. Хохирогчдын тоо ч 40-50 хүрээд байгаа аж. Тиймээс 2005-2006 онд БНСУ-д ажиллаж байхдаа “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллагад  хадгаламж нээлгэсэн, ар гэрийнхэн рүүгээ мөнгө шилжүүлэх гэж байгаад залилуулсан иргэд байвал УМБГ-т хандахыг  хүсч байна.

Ж.Батсайхан

Related news