Эвт худалдааны төвийнхөн хэмнэлтийн горимд шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-10 13:06:52

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Чингис хотод байрлах Зүүн бүсийн Эвт худалдааны төв нь А, Б гэсэн хоёр байрандаа 500 ш сүүн гэрэлтэй бөгөөд гэрлийн ламп нь, эсвэл суурь нь байнга шатчихдаг, цахилгааны зарцуулалт өндөр гардаг аж.

Иймээс түрээслэгч нарынхаа санал гомдлын дагуу Эвт худалдааны төвийн удирдлагууд ярилцан “Эвт трак” ХХК-даа захиж, Солонгос улсаас үйлдвэрээс нь нэг бүр нь 29000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг гэрлийг эхний ээлжинд оруулж иржээ.

Цаашид тус худалдааны төвийн удирдлагууд бүх гэрлээ лед болгохоор зорьж, эхний ээлжинд “А” хэсгийн барааны байрныхаа 80 ш сүүн гэрлийг нэмэх лед гэрлээр солиод байгаа аж.

Судалгаагаар 200 ш гэрэлнээс 600 орчим мянган төгрөгийн хэмнэлт гарна хэмээн тооцож байгаа бөгөөд тус худалдааны төвийн 500 гэрлийг бүгдийг солиход сард 1 сая 500 мянга орчим төгрөгийн цахилгааны төлбөр хэмнэгдэх боломжтой юм байна.

Дашрамд дуулгахад, лед  гэрэл нь сүүн гэрлээс 2-4 дахин илүү хэмнэлттэй, насжилт удаан төдийгүй, байгаль орчны бохирдлыг багасгадаг учир эх дэлхийгээ хамгаалах эхний ухаалаг алхам юм. 

Д.Одонтунгалаг

Related news