Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож, бүх нийтээр амарч байгаа тул өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.
Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолоочдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулав.
Ч.Ариунболд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days