Одоогоор шинжилгээнд 2500 хүн хамарснаас 1300 нь "С" вирустэй гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-10-20 19:12:12

Элэгний С вирусийн эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулах шийдвэр гарав.

С вирус нь өвчлөлийн явц удаан, цусаар дамжин халддаг. Мөн эхээс урагт халдварлах магадлалтай. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсгэдэг тул Эрүүл мэндийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С вирусийг оношлох, эмчлэх, 98 хувийн эдгэрэлттэй “Харвоны” эмийг оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хийж эхэлсэн.

Тус эмийг энэ оны тавдугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. Зах зээл дээр нэг курс нь 94 мянган ам.доллараар борлуулагддаг эмийг 1200 ам.доллараар Монголд борлуулах санамж бичиг байгуулсан.

Энэ хүрээнд ирэх сарын дундуур манай улсад оруулж ирэх юм. Улсын хэмжээнд Хепатит С вирусын оношилгоо эмчилгээний хүрээнд хот хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг  хоёр удаагийн сургалтад хамруулж, батламжийн дагуу гэрээ хийсэн лабораториудад  тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээнд өнөөдрийн байдлаар 2500 хүн хамрагдсанаас 1300 орчим нь С вирустэй гарсан юм.

Д.Өлзий

Related news