Хөвсгөлд 29 нэгжид хүүхэд харах үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-14 10:24:06

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 12, хөдөө орон нутагт буюу бусад суманд 17 нийт 29 нэгжид хүүхэд харах үйлчилгээг явуулж 350 хүүхдүүд хамрагдаж байгаагаас 38 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байна.

Тус аймагт анх 625 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бүртгүүлснээс  415 иргэнийг  сургалтанд хамруулж шалгалт  авч 215 иргэн 80-аас дээш үнэлгээ авч тэнцсэнээс 76 иргэнд  хүүхэд харах үйлчилгээний квот олгожээ. Өнгөрсөн 6 сарын хугацаанд нийт 76 иргэнд 286 сая төгрөгийн санхүүжилтийг хийсэн байна.

Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэдтэй холбоотой эцэг эхчүүдийн  санал хүсэлтийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нээлттэй утас ажиллуулан авч байгаа бөгөөд  ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдох юм бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авна гэдгийг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.

Б.Гантуяа 

Related news