Гэр хорооллын хаягжуулалтыг бүрэн хийж дуусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-20 23:56:58

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас эрхлэн зохион байгуулсан сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга нарыг оролцуулсан өргөтгөсөн зөвлөлгөөн боллоо.

Зөвлөлгөөнөөр “Аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай”, “Хаягжуулалтын тухай хууль” болон түүнийг дагаж мөрдөх журмын талаар танилцуулсан бол өнгөрсөн онд аймгийн ГХБХБГ-аас “Хаягийн мэдээллийн систем” байгуулах хаягийн зураг төслийг боловсруулсан. “Хаягийн зураг төсөл”-ийг Зураг зүйн “Геокад” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Мөн үеэр Дархан сумын зэргэлдээх сумдын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Ширээ нуруу”-ны нутаг дэвсгэрийн харъяаллын асуудал зэргийг хөндөж  ярилцлаа.

Аймгийн ГХБХБГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбаяр танилцуулж тус албанаас хийсэн мэдээлэлүүдтэй холбогдуулж зөвлөлгөөнд оролцогсод асуулт хариулт өрнүүлж харилцан санал солилцлоо. Тус сум энэ онд батлагдсан зураг төслийн дагуу багуудын гудамж, айл өрхүүдийн дутуу үлдсэн хаягжуулалтын бүрэн хийж дуусгахаар болжээ.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Related news