Хэнтийн зарим сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-16 16:00:59

Монгол улсын Шадар сайд, улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс гурав хоногийн хугацаатай Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэрбээр хүрэлцэн ирсэн даруйдаа Дадал, Баян-Адрага, Баянмөнх сумдын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардууллаа. Мөн бусад өвөлжилт хүндэрсэн сумдад тусламжийн өвс тэжээл, эд зүйлийг хүргэхээр Норовлин, Баян-Адрага, Дадал, Бэрх, Батноров сумдыг зорилоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт хариуцсан зөвлөх Жэсс гарана, Мерсикор ОУБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн газрынхан Г.Энхцэцэг тэргүүтэй хүмүүс байв.

Д.Одонтунгалаг 

Related news