Номын сангаас хүссэн мэдээллээ цахимаар авдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-11 23:25:42

Завханы Номын сангийн электрон катологоор өдөрт 130  орчим иргэн үйлчлүүлдэг байна.

Шинэ он гарсаар лавлагаа ном зүйн ажлыг орчин үеийн техниктэй хослуулжээ. Тодруулбал уншигчдад аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах, хэрэгцээт мэдээллийг шууд хэвлэн өгөх, уншигчидад сонирхсон мэдээллийг файл хэлбэрээр өгөх, мөн интернэт ашиглах зэрэг үйлчилгээний шинэлэг хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн уншигчдын нэн хэрэгцээт сэдвээр картын сан, ном зүйн бүртгэл, гарын авлага гарган уншигчдад ашиглуулж байна. Энэ жил тус номын сан номын фонддоо Монгол, Англи, Орос, Түвд хэл дээрх 65,0 гаруй боть номтой болжээ.

Б.Мягмарсүрэн

Related news