"Алтан арслан 2016" оны тэргүүн наадмын эзэд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр жил тутамд болдог “Алтан арслан-2016" оны тэргүүн наадам энэ сарын 21-нд болж, нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа дараахь хүмүүст шагнал гардууллаа.
1. Спортын салбарын оны шилдэгээр шалгарсан Баярхүүгийн Бат-Өлзий
2. Шинжлэх ухааны салбарын оны шилдэг Гэлэгпилийн Чулуунбаатар
3. Аж үйлдвэр,бүтээн байгуулалтын салбарын оны шилдэг Жанцангийн Гөлгөө
4. Соёл, урлагийн салбарын оны шилдэг Дугараагын Алтанхуяг
5. Эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг Уламбаярын Баатарсүрэн
6. Төрийн албаны салбарын оны шилдэг Цэндгомбын Болорчулуун
7. Нутагт ээлтэй хүмүүнлэгийн салбарын оны шилдэг Догсомын Ганхүү
8. Нийгэм, улс төрийн салбарын оны шилдэг Дамбын Ганхуяг
9. Оны шилдэг Нутгийн зөвлөлөөр шалгарсан Манхан сумын нутгийн зөвлөл шалгарсан байна.
Нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй салбар салбартаа манлайлагч улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, оюутан залуучууд, хамт олныг шалгаруулж урамшуулдаг энэхүү наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан 2007 онд анх зохион байгуулсан юм. Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Үүний өмнөх буюу “Алтан арслан 2014” шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Оны шилдэг бизнесмэн”, Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхан “Оны онцлох алдартан”-аар, УПЕГ-ын Тамгын газрын дарга Б.Үнэнбат “Оны шилдэг менежер”-ээр, Буянт сумын нутгийн зөвлөлийнхөн “Оны шилдэг салбар нутгийн зөвлөл”-өөр шалгарч байжээ.
А.Бямбасүрэн
Related news

