Ховор, нэн ховор ургамлын төлбөрийг нэмэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ховор, нэн ховор ашигт ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг нэмж тогтоов.
Тус аймгийн хэмжээнд нэн ховор ургамал 39 төрөл, ховор ургамал 95 төрөл, 120 зүйлийн элбэг ургамал ургадаг байна. Нэн ховор ургамлын төлбөрийн хэмжээ жилд 8000 төгрөг байсан бол 10000 төгрөг болгож, ховор ургамлын үнэ 3500 төгрөг байсныг 6500 төгрөг болгож тус тус нэмэгдүүлэв.
Төлбөрийг нэмэгдүүлэхдээ байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 тоот тушаалыг үндэслэн тогтоосон гэдгийг аймгийн БОАЖГ-ын дарга Р.Жаргалсайхан хэлж байлаа.
Б.Гантуяа