Хуульч Б.Чимэдийн хөшөө бүхий цогцолбор байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-20 23:23:08

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Монгол улсын шинэ үндсэн хуулийн 25 жилийн ойн хүрээнд шинэ ардчилсан үндсэн хуулийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавъяат хуульч Б.Чимэдийн хөшөө бүхий цогцолбор байгуулж, Үндсэн хуулийн нэрэмжит гудамж байгуулна.

Ойг ирэх оны 1-р сарын 13-нд “Үндсэн хууль-улсын үндэс” арга хэмжээний хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталлаа. Тус аймгаас шинэ ардчилсан үндсэн хуулийг батлахад 25 төлөөлөгч оролцож байсан бол өнөөдөр 8 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэн 6 иргэн нь орон нутагтаа 8 иргэн бусад аймагт амьдардаг байна. Иймээс Үндсэн хууль батлахад оролцсон төлөөлөгчдийн баримт материал бүхий буланг аймгийн Орон нутаг судлах музейд гаргаж үр хүүхэд хойч үедээ таниулан сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Б.Гантуяа 

Related news