Амны хөндийн үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-19 23:57:21

Булган аймгийн Сэлэнгэ суманд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулагдлаа. Үзлэгийг тус сумын ИТХ, Эрүүл мэндийн төв,  8 нэрийн барааны 7 дэлгүүр, Орхон аймгийн Эрүүл мэндийн төвийн  Хүүхдийн шүдний эмч н.Алтанхуягтай хамтран хийлээ.

Үзлэгт  Сэлэнгэ сумын Бүрэн дунд сургуулийн 1-12-р  ангийн 390 гаруй хүүхэд, "Ундраа" цэцэрлэгийн 67 багачууд болон 1,5-р багийн 15 иргэдэд амны хөндийн үзлэг хийж, шүд авах, ломбодох, эрүүлжүүлэх, хамгаалах үзлэг эмчилгээг хийлээ.Иргэдийн зүгээс энэ үйл ажиллагаанд ам сайтай байна. дараа дахин хэзээ ирэхийг асууж, дахин ирж ийм төрлийн үзлэг эмчилгээ хийхийг хүслээ.

                                                                                                                                                                                 П.Батням

Related news