Тусгай хэрэгцээт боловсролын танхимтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 17:08:35

Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсролын төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Тусгай хэрэгцээт боловсролын танхимтай  болжээ.

БСШУЯ-ны дэмжлэгээр БНСУ-ын  Глокаль олон улсын нийгмийн халамжийн төвтэй хамтран 20,0 сая төгрөгний санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхи оролцоог сайжруулах зориулалтын томруулдаг шил, ярьдаг цаг, брайль гартай компьютер зэрэг 17 нэр төрлийн төхөөрөмжийг уг танхимд байрлуулсан байна.  

Аймгийн хэмжээнд 2200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүний дотор 170 хүүхэд байдаг бөгөөд тэдгээр хүмүүс энэхүү танхимаар үйлчлүүлэх боломжтой ажээ.

Г.Сүхээ


 

Related news