Шинэ жилийн баярыг тохиолдуулан 50 хувь хямдарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Усан спорт сургалтын төв шинэ жилийн баярыг тохиолдуулан хямдрал зарлалаа.
Нэг сарын төлбөр том хүн 20 мянга, хүүхэд 15 мянга болгон хямдрууллаа. Сард 4 удаа усан санд хичээллэнэ. Харин сард 8 удаа хичээллэх бол том хүн 40 мянга, хүүхэд 25 мянган төгрөг төлнө. Харин сард 12 удаа хичээллэх бол том хүн 60 мянга, хүүхэд 35 мянган төгрөг төлөх юм байна. Энэ нь жирийн үеэс 50 хувь хямдарсан үнэ юм. Мөн өөрсдийн бие галбиртаа анхаарч турахыг хүссэн иргэддээ фитнесс, аэробикын сургалтыг хямдралтай хичээллүүлж байна.
Усан спорт сургалтын тус төвийн усан сан нь спортын уралдаан тэмцээн явуулах боломжтой, 6 м өргөн, 25 м урт, усны гүн 1м 80см, 2 замтай, өдрийн 8 ээлжтэй, нэг ээлжиндээ 10-15 хүн хичээллэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
П.Батням