Элэгний С вирусийн эмийн үнийг 210 мянган төгрөгөөр хөнгөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-15 16:32:48

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /НДҮЗ/-ийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

УИХ-ны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хуралдааны эхэнд НДҮЗ-ийн хуралдааныг анх удаа Төрийн ордонд сэтгүүлч, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж буйгаараа онцлог хэмээн тодотгосон. Тус хурлаар олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн асуудал байв. Тодруулбал, элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлөх тухай асуудал байсан юм.

Засгийн газрын хуралдаанаас элэгний С вирусыг устгадаг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд 210  мянган төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас гаргах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Харин дээрх шийдвэрийг НДҮЗ-ийн хурлын тогтоолоор албажуулж, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүллээ. 340-720 мянган төгрөгийн үнэтэй, өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч үйлчилгээ нь ижилхэн таван төрлийн эмийн нэг хайрцагт 210 мянган төгрөгөөр тооцож хөнгөлөлт олгоно. Ингэхдээ тогтоолыг энэ оны есдүгээр сарын 9-нөөс тооцон хэрэгжүүлэх буюу нөхөн олгохоор болов.

Манай улсад өнөөдөр 400 орчим мянган иргэн элэгний С вирусын халдвартай, өвчлөлтэй гэсэн тоо бий. 

Б.Туул

Related news