Мазаалайг музейд мөнхжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 15:38:20

Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа “Мазаалай-Говийн баавгай” төсөл хэрэгжиж буй. Төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Байгалийн музейд понаграмм байгуулах ажлыг БОАЖГ, “Хонгор нутгийн дуудлага” ТББ, Хаан банк хамтран гүйцэтгэжээ. 

“Энэ нь хүүхэд багачуудад мазаалайн талаар өргөн мэдлэг өгч, түүнийг хайрлан хамгаалахад ач тусаа өгнө” гэдгийг албаныхан онцолсон.

Говийн баавгай буюу Мазаалай зөвхөн Монгол оронд, тодруулбал Баянхонгор аймагт цөөн тоогоор нутагладага. Мазаалай устаж болзошгүй аюул тулгараад байгаа энэ үед дээрх төслийг хэрэгжүүлснээр тоо толгойг өсгөх, аварч үлдэх тал дээр ихээхэн хүлээлттэй байгаа юм.

Б.Мөнхзул

 

 

Related news