Шилдгийн шилдгээр Баянхонгорын бүтээгдэхүүн шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 15:35:07

Уламжлал болсон “Хангайн бүсийн түншлэл” үзэсгэлэн худалдаа “Орхон-2015” нэртэйгээр энэ сарын сарын 9-11-ний өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагджээ. Тус арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Булган зэрэг аймгуудын 130 гаруй бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, сурталчилж оролцсон байна.

Хангайн бүсийн түншлэлд Баянхонгор аймгаас 6 аж ахуйн нэгж оролцож 4 сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд “Сүүн билэгдэл” ХХК-ны “Хонгор-Тилзит швейцари бяслаг” бүтээгдэхүүн Шилдгийн шилдгээр шалгарч Гранпри шагнал хүртжээ. Мөн Жаргант хүнс ХХК-ны “Адууны утсан мах” бүтээгдэхүүнээрээ “Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн”, Мөнх-Нар цайны үйлдвэр “Монгол хатадын жор” бүтээгдэхүүнээрээ “Шилдэг сав савлагаа боодолтой бүтээгдэхүүн” болсон бол С.Цэрэннадмид “Шатар, 6 насны морь” бүтээлээрээ “илдэг гар урлалын бүтээгдэхүүн”-нээр тус тус шалгарчээ. 

Б.Мөнхзул

 

Related news