Уралдааны ялагчаар тодорсон сэтгүүлчид гадаадын эрүүл мэндийн байгууллагатай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-13 10:26:05

ЭМЯ-наас тус салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд  хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.

Уралдаанд нэг байгууллагаас хэдэн ч сэтгүүлч оролцож болох бөгөөд нэг оролцогч гурав хүртэлх бүтээлийг ирүүлэх боломжтой. Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жилд хийсэн ололт амжилттай ажлыг ард иргэдэд хүргэх сэдвийн хүрээнд нийтлэл, нэвтрүүлгээ ирүүлэх юм.

Телевиз, радиогийн нэвтрүүлэг нь дуу, дүрсний өндөр чанартай байх, өөрийн телевиз, радиогийн сувгаар цацагдсан байх, зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх, хугацаа 10 минутаас их байх, Нийтлэл бичлэгийн төрөл нь аль ч төрлөөр бичиж болно, өөрийн сонин, сэтгүүл, сайтад нийтэлсэн байх, өмнө нь хэвлэгдэж байгаагүй байх, зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх, А2 хүртэлх хэмжээтэй байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Нэвтрүүлгийн төрлөөр эхний гурван байр өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах, тусгай байрт долоон оролцогчийг шалгаруулж дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм.

Нийтлэлийн төрлөөр эхний гурван байр өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах, тусгай байрт долоон оролцогчийг дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм.

Материалыг 2017 оны нэгдүгээр сарын 24-ныг хүртэл ЭМЯ-ны 406 тоот, gandulam@moh.gov.mn хаягаар хүлээн авах аж.

Ж.Болор

Related news