Хэрэглэгчдийн статистикийн боловсролыг сайжруулахад анхаарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 12:00:38

 “Нээлттэй мэдээллийн төв” ТББ-ийн зөвлөх багийнхан Өвөрхангай аймагт ажиллалаа.  Тус багийн ажилтнууд Арвайхээр, Баянгол, Хайрхандулаан, Хужирт  сумын  статистикийн мэдээлэл хэрэглэгчдийн  бүлгүүдтэй  уулзалт, ярилцлага хийж, сонирхсон асуудлаар  заавар зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүн ашиглах талаар сургалт зохион байгуулсан юм.

Уулзалтад  аймаг,сумдын  ИТХ,Засаг дарга, ЗДТГазрын хэлтсүүд, дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, багш,сурагчдын төлөөлөл, бизнес эрхлэгчид, ТББ, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн  ажилтнууд  зэрэг  300 гаруй хүн хамрагдсан байна. Мөн Мөн дээрх сумдын багийн дарга нартай уулзан Хүн амын өрхийн мэдээллийн сангийн талаар мэдээлэл өгч, тэдэнд тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцэн Үндэсний Статистикийн Хорооны мэдээллийн ажилтнуудад уламжлан шийдвэрлүүлэхээр боллоо.

“Нээлттэй мэдээллийн төв” ТББ-аас зохион байгуулж буй эдгээр уулзалт, зөвлөгөөн нь орон нутгийн статистикийн мэдээллийг бодлого төлөвлөлтөд ашиглах,  шийдвэр гаргахад  шаардлагатай мэдээллийн  эрэлт хэрэгцээг судалж  санал  солилцох, статистикийн бүтээгдэхүүнийг сурталчилж хэрэглэгчдийн статистикийн  боловсролыг сайжруулах зорилготой юм.  

Б.Батчимэг

Related news